УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар "Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын хүрээнд гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө "Гэр бүлийн боловсрол олгох" СУРГАЛТАД ХАМРАГДАНА" гэдгийг онцлон хэллээ.