Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Сайн дураар даатгуулагчийн 5-12 дугаар сард төлсөн даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно

Огноо
Унших
2 минут 33 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан төлдөг НДШ-ийн дүнгийн 50 хувийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох шийдлийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл ажилгүй, орлогогүй иргэдийг хэрхэн дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олголтыг хэрхэн олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар өглөө.

Тэрбээр "Төрийн үйлчилгээний ажилчдын цалин, урамшууллын асуудлыг тодотголоор шийдвэрлэхээр тусгасан. Нийгмийн даатгалын буцаан олголтын хувьд нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчид өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор тусгасан. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд бага орлоготой иргэдийг хамгаалах богино хугацаатай бодлогын арга хэмжээ юм.

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг улсын төсвөөс гаргах учраас даатгуулагчийн шимтгэлийн хөнгөлөх, чөлөөлөх, огт авахгүй байх боломжгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 1.8 сая иргэн байна. Үүнээс нийгмийн даатгалд 1.2 сая иргэн хамрагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэн, 305 мянган малчин, албан бус секторт ажилладаг 210 мянган иргэн, 150 мянга гаруй оюутан, ажилгүй 100 мянган иргэн бий.

Ингээд тооцвол 650 орчим мянган иргэн нийгмийн даатгалд хамрагдаагүй хөдөлмөрийн насны хүн байна. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа. Мөн салбарын яамнаас 18-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд залуучуудыг хоёр долоо хоногийн хугацаанд вакумжуулсан сургалтад хамруулж, үйлдвэрлэлийн дадлага хийсний дараагаар нээлттэй ажлын байранд зуучлан оруулдаг" гэлээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ
АНУ-ын дэд Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.