Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: МАН-ын бүлэг хуралдаж, гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудалд саналаа өгөхөө илэрхийлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Үүний өмнө МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.

Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд орсноор МАН-ын бүлэг хуралдаж эхлээд байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодруулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх итгэл үзүүлэх эсэхийг шийдэх чуулганы хуралдаанд оролцох уу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх итгэл үзүүлэх эсэхийг шийдэх чуулганы хуралдаанд оролцох уу
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.