Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тахлын дараах бизнест юу бэлдэх хэрэгтэй вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 55 секунд

Коронавирусын тахлын улмаас үүссэн эрүүл мэнд болон хүмүүнлэгийн хямралтай зэрэгцэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа удирдлагууд бизнесийн асар их бэрхшээлтэй тулгарч байна. Үйлчлүүлэгчдийн эрэлт буурч, хяналт зохицуулалтын чухал өөрчлөлтүүд, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал болон тодорхойгүй байдлууд улам нэмэгдсээр байна. Эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбаруудад тохиолдоод буй хямралын нэгэн адилаар бизнесийн салбарыг ч мөн сэргээх арга хэмжээ хэрэгтэй байна. Байгууллагууд өөрийн үйл ажиллагаагаа сэргээх суурь хөрсөө одооноос эхэлж бэлдэх хэрэгтэй бөгөөд түрхэн зуурийн арга хэмжээ төдий л үр дүнгүй байна.

Удирдлагын онолч Генри Минтзберг стратегийг 5 P-гээр тодорхойлсон. Үүнд:

  • Plan- төлөвлөгөө, 
  • Ploy-арга мэх, 
  • Pattern- хэв маяг, 
  • Position -байр суурь, , 
  • Perspective- хэтийн төлөв зэрэг орсон байна.

Бид байр сууриа, төлөвлөгөө,хэтийн төлөв, төсөл, бэлэн байдал гэсэн 5 чиглэлээр санал болгохын тулд түүний энэхүү стратегийг ашиглалаа. Иймд хямралаас буцаж гарахын тулд дараах асуултууд танд тусалж чадна.

1. Царт тахлын үед болон дараа нь та ямар байр суурь эзэлж болох вэ?
Ухаалаг стратегийн шийдвэр гаргахын тулд хүрээлэн буй орчиндоо танай байгууллага яг ямар байр суурийг эзэлж байгааг сайн ойлгох ёстой. Та өөрийн зах зээл дээр хэн бэ, та экосистемдээ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, таны гол өрсөлдөгчид хэн бэ? Та хаашаа чиглэж юунд зорьж байгаагаа ч бас ойлгох ёстой. Та үйл ажиллагаагаа зогсоосон ч тахал өвчний дараа дахин нээх боломжтой юу? Алдсанаа эргүүлэн авч чадах уу? Та дампуурах уу, эсвэл хөл хорионий үеэр өөрийгөө хөгжүүлж зах зээлийн тэргүүлэгч болж гарч ирж чадах уу

2. Хэвийн үйл ажиллагаандаа орох ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
Төлөвлөгөө бол таны хүрэхийг хүссэн байр суурь руу чиглэсэн үйл ажиллагаануудын нэгдэл юм. Маргааш зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юу хийхээ тооцоолох хэрэгтэй. Одоогийн нөхцөлд бол хямралаас гарахын тулд юу хийх ёстой вэ, энэ бүхэн дуусах үед бизнесээ эргүүлэн тогтворжуулж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Төлөвлөгөөгүй байх нь угаасаа хэцүү байгаа нөхцөл байдлыг улам хурцатгадаг. Хийх гэж буй алхамуудаа тооцоолхдоо өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий бодож, алсыг хараарай.

3. Таны хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?
Перспектив гэдэг нь аливаа байгууллага ертөнцийг болон өөрийгөө үзэх үзлийг хэлдэг. Цар тахлаас үүдэж танай байгууллагын соёл, илэрхийлэл өөрчлөгдөх магадлалтай. Хямрал нь хүмүүсийг нэгтгэж, хамтын хүч, тэсвэр тэвчээрийг бий болгоход тусалдаг ч нөгөө талаас хүмүүсийг бие биедээ үл итгэх, аминчхан үзэлтэй болгодог. Иймээс таны үзэл бодол хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх нь нэн чухал юм. Танай байгууллага хямралыг даван гарахад соёлын хувьд хэр бэлтгэгдсэн бэ? Өнөөгийн нөхцөл байдалд ажилчдаа нэгтгэх үү, эсвэл тэднийг тараах уу? Энэ бүхний дараа тэд байгууллагаа өөрөөр харах уу?  Эдгээр асуултуудад өгөх таны хариултууд энэ тахал дуусах үед хэрэг болно.

4. Та ямар шинэ төсөл эхлүүлэх, ажиллуулах, зохицуулах шаардлагатай байна вэ?
Коронавирустэй холбоотой асуудлаа шийдвэрлэхэд тань дээрх асуултуудад өгөх таны хариултууд туслах бөгөөд олон төслийн санааг таньд тодорхойлж өгөх болно. Хамгийн чухал нь танай байгууллагад тэдгээр төслүүд ирээдүйд ямар ач холбогдолтой вэ гэдэг дээр анхаарал тавьж ач холбогдолоор нь ангилах хэрэгтэй. Шилдэг менежерүүд, тодорхой нэг алба хэлтэсүүд, эсвэл IT гэх мэт бүгд нэг ижил ажиллах хүч дээр суурилсан олон тооны төслүүдийг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хэт олон шинэ санаачилга гаргаснаар та өөрийн стратегийн хариу үйлдлээ удаашруулах эсвэл бүр бүхнийг зогсоох ч аюултай. 

5. Та төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэхэд хэр бэлтгэлтэй байгаа вэ?
Эцэст нь та байгууллагынхаа бэлэн байдлыг үнэлэх хэрэгтэй. Хэрэв танай байгууллагын ихэнхи ажилтнууд зайнаас ажиллах болсон ч таны эхлүүлсэн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн үү? Бид хувь хүн, баг, байгууллага мөн үндэсний хэмжээнд бэлтгэлжилтийн том ялгаа байгааг харж байна.  Өнөөгийн нөхцөл байдлаас харахад хурдан, чанартай шийдвэр гаргах нь харилцан адилгүй байгаа бөгөөд үүнээс хэн амжилтанд хүрч, хэн ард хоцорж байгааг тодорхойлж байна.

Коронавирус нь дэлхийд урьд өмнө хэзээ ч байгаагүй нөлөө үзүүлсэн бөгөөд энэ бүхэн дуусах болоогүй байна. Цаашид үйл ажиллагаагаа сэргээхийн тулд компаниуд одооноос арга хэмжээ авч ажиллах ёстой бөгөөд үүний үр дүнд дэлхий дахин хурдан сэргэж илүү уян хатан болж чадна гэдэгт бид итгэж байна.

Эх сурвалж: МХАҮТ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ
 
Д.Бумдарь: Намууд нэр дэвшүүлэх журмаа ил болгож, жагсаалт буюу “нууц цэцэрлэг”-т нэр цэвэр хүмүүсээ оруулах хуультай
Д.Бумдарь: Намууд нэр дэвшүүлэх журмаа ил болгож, жагсаалт буюу “нууц цэцэрлэг”-т нэр цэвэр хүмүүсээ оруулах хуультай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.