Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэмнэлтийн хуулиас амсах Хотын даргын “ЗОВЛОН“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 43 секунд

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Ингэхдээ уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг оруулж ирэхдээ Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох заалтыг тусгажээ. Уг хууль хэрвээ Засгийн газраас өргөн барьсан агуулгаараа батлагдвал Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаан орлогчийнхоо дөрвийг нь чөлөөлнө гэсэн үг. Мөн аймаг, дүүргийн Засаг дарга нар 3-4 орлогчоосоо зөвхөн нэгийг нь авч үлдэнэ.

Ер нь хотын ажил барагддаггүй. Зургаан орлогч нар тус тусын хариуцсан чиглэлээрээ нийслэлийн хамаг ажлыг нугалдаг хүмүүс гэж яригддаг. Мэдээж Хотын дарга ганцаар энэ их аж ахуйн шинжтэй ажлыг дийлэхгүй. Энэ талаасаа бодолцож үзвэл тус заалтыг эргэж харж болох юм.

Тэгвэл уг хуулийг биелүүлэхийн тулд нийслэл, аймаг болон дүүргүүдэд "бага оврын" улс төрийн толхилцоон өрнөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, аль улс төрийн хамгаалалт багатай, өнгөрсөн хугацаанд асуудалд холбогдож байсан орлогч нар албан тушаалаасаа сална.

Энэ улс төр хамгийн хүчтэй өрнөх газар бол нийслэл. Хотын мээр Д.Сумъяабазар хууль батлагдсан даруйд Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө, Б.Сүхбаатар, Р.Дагва, Б.Одсүрэн, П.Баттөр нараас хоёрыг нь үлдээнэ. Эсвэл орлогч нарыг шинээр томилох хувилбарыг гаргах шаардлага тулгараад байна. Нийслэлийн Засаг даргын зургаан орлогч нарыг танилцуулж байна.

Ж.Сандагсүрэн - Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Гэрэл зургийг mpa.mn
  • 2020 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
  • 2021 оноос Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

З.Төмөртөмөө - Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч

  • 2020-2021 онд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
  • 2021 оноос Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

Б.Сүхбаатар - Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч

Гэрэл зургийг mpa.mn
  • 2020 оноос Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

Р.Дагва - Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч

Гэрэл зургийг mpa.mn
  • 2020-2021 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөх, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2021 оноос Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

Б.Одсүрэн - Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч

Гэрэл зургийг mpa.mn
  • 2020 оноос Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

П.Баттөр - Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч

  • 2022 оноос Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогчоор томилогдсон
ТАНИЛЦ: Төрийн ХЭМНЭЛТИЙН хуулийн төсөлд ямар ЗААЛТУУД тусгагдав
ТАНИЛЦ: Төрийн ХЭМНЭЛТИЙН хуулийн төсөлд ямар ЗААЛТУУД тусгагдав
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.