Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Төрийн ХЭМНЭЛТИЙН хуулийн төсөлд ямар ЗААЛТУУД тусгагдав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 6 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийг дагалдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл уг хуулийн төсөлд ямар заалтууд тусгагдсан бэ

Агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд ЗӨВЛӨХ-ийн орон тоо байхгүй

-Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,

-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,

-Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглох,

-Энэ хуульд заасныг зөрчиж дэд дарга, орлогч, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно.

Дарга нар хот дотор ч суудлын автомашин УНАХГҮЙ

-Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагын дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглоно

-Аймаг, НИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно

-Орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх, төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

Төрийн албан хаагчийн өрөөний талбай, зохион байгуулалт, тавилгын жишгийг ЗГ батална

-Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болсон болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

-Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.

Гаалийн улсын байцаагч нар дүрэмт хувцас ӨМСӨНӨ

-Цэргийн албан хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалын улсын байцаагчаас бусад-албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно

-Эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас хамаарахгүй

Төрийн албаныхан удирдамжид тусгагдаагүй газраар ЗОРЧИХГҮЙ

-Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөгч захирагч болон түүнтэй адилтгах, түүнээс дээш албан тушаалтнаас бусад этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлийн суудлаар зорчино

-Нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийн сонгон үйлчлүүлнэ

-Үндэсний болон дипломат ёслолоос бусад үед албан томилолтоор ажиллах хугацаанд албан хаагч, ажилтанд зориулж, бэлэг дурсгалын эд зүйлс өгөх, угтах, үдэх арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулахыг хориглоно

-Албан томилолтын хугацаанд удирдамж төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчиж, аялал жуулчлал хийхийг хориглоно

Хууль тогтоомжид зааснаас өөрөөр цалин хөлс, урамшуулал ОЛГОХЫГ ХОРИГЛОНО

-Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно.

-Үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд ЗГ, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно.

Төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ДАВХАРДУУЛАН ОЛГОХГҮЙ

-Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй

-Хуульд албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээг заасан бол нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээнээс тооцно.

Төрийн албан хаагчид эхнэр, нөхрийнхөө төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг санхүүжүүлэхгүй

-Гар утасны төлбөр

-Албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр

-Ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсвэл эхнэр болон нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал

-Хэвлэлийн захиалгын төлбөр зэргийг санхүүжүүлж, зарцуулахыг хориглоно хэмээн хуулийн төсөлд тусгагджээ.

Г.Лхагвадорж

Хоёр настай хүүхдээ гэртээ асарч буй эцэг, эхэд хувьсах зардал олгоно
Хоёр настай хүүхдээ гэртээ асарч буй эцэг, эхэд хувьсах зардал олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.