Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 13 настай хүүгээ хөнөөгөөд үлдсэн гурван хүүхдээ хөнөөхийг завдсан хэргийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Баянзүрх дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт 13 настай хүүгийнхээ амийг хөнөөсөн эцэг, эх үлдсэн гурван хүүхдийнхээ амийг хөнөөгөөд амиа егүүтгэх гэж байсан талаарх хэргийн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт онц ноцтой гэмт хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллага яг одоо тус хэрэг дээр шалгалтын ажиллагааг хийж байна. Дүүргийн цагдаагийн газраас хэргийн талаар мэдээлэл ирүүлсний дараагаар тодорхой нэмэлт мэдээлэл өгнө" гэлээ.

Урьдчилсан байдлаар тухайн хаягт 33 настай М эхнэр, дөрвөн хүүхдийн хамт оршин суудаг. Том хүү болох 13 настай Х нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг болох М, түүний эх Н нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ
ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ
 
ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.