Төгрөгийн ханшийн асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Валютын ханшийн хөдөлгөөнийг төв банкны зүгээс тогтвортой хадгалах боломжтой гэж үзэж байна. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Орос Украин зэрэг дайны нөхцөл байдлаас шалтгаалан хөгжиж буй орны зах зээл дээр ханшийн савалгаа үүснэ ингэхдээ дунджаар 6 хувь суларна гэж таамаглаж байгаа. Он гарснаас хойш одоогийн байдлаар манай улсын төгрөг долларын эсрэг 2.2 хувиар суларсан байна. Тиймээс 6 гэдэг тоотой харьцуулахад манай улсын ханшийн савалгаа харьцангуй тогтмол байна гэж харж байна" гэлээ.
Б.Лхагвасүрэн: Манай улсын хувьд ханш 2.2 хувиар суларсан нь тогтмол байна гэж харж байна
Огноо
Унших
0 минут 49 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.