Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Гэдэсний өвчлөлийн нас баралт өндөр байна. Хамгийн сүүлд 2018 онд 8 бүртгэгдсэн нь хамгийн өндөр. Одоо томуу, томуу төст өвчний тархалт их байна. Эмнэлгээр ор олдохгүй байна. Тэдний 40 гаруй хувь нь гэдэсний халдварт өвчин. Үүний гол шалтгаан нь ерөөсөө ус, хөрсний бохирдол. 2021 оны Орчны бохирдлыг бууруулах хорооны тайланг үзэхэд төсвийн тодотголоор 74 тэрбум төгрөгийн 71 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Хөрсний бохирдол 7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ ажлын үр дүн хаана байна вэ. Одоо ажил руугаа орцгооё. Зарцуулалтыг зөв зарцуулъя"
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Ус, хог, хөрсний бохирдлын асуудал Монгол Улсын иргэдийн өвчлөлийн гол шалтгаан болоод байна. Үүнтэй санал нэг байна. Орчны бохирдлыг бууруулах хороонд тавигддаг төсөв нь ихэвчлэн уурын зуухны янданд шүүлтүүр тавих, био ОО байгуулах гэх мэтэд чиглэгдэж байна. 2021 онд 74 тэрбум төгрөг, 12 хүнтэй ажиллаж байсан бол 2022 онд 8 хүн болгон орон тоог бууруулж, төсвийг нь 40 орчим тэрбум төгрөг болгосон. Био ОО болон аюултай хог хаягдлын асудлаар бид ажиллаж байна" гэлээ.