Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 30, II тунд 36, III тунд 266, IV тунд 246, нийт 578 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.700 (77.3 хувь), 16-17 насны 27.077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2022.03.01/ Улаанбаатар хотод түр 1, суурин 155 цэгт 156 багийн 746 эмч, ажилтан ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.