Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн спортын XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эмэгтэй тамирчид тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 47 секунд

Азийн спортын XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эмэгтэй тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд боллоо. Тус тэмцээнд нийт 56 шатарчин оролцож швейцар системээр 9 өрөг тоглож өрсөлдсөн.

Ийн А.Энхтуул /WGM/, Б.Алтантуяа /WFM/, Б.Баярмаа /WIM/, Д.Мөнхзул /WFM/, О.Өлзийхишигжаргал /WIM/ нар тэмцээний эхний таван байрыг эзэлж мөнгөн шагналын эзэн болов.

Харин тэмцээний эхний гурван байрыг эзэлсэн А.Энхтуул, Б.Алтантуяа, Б.Баярмаа нарт БНХАУ-ын Ханжоу хотноо ирэх 09 дүгээр сарын 10-25-нд зохион байгуулагдах Азийн спортын XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох батламж гардуулж, амжилт хүслээ

ГХЯ: Украинд сурч буй Монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан
ГХЯ: Украинд сурч буй Монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.