Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинийн нэгэнд 31 мянган иргэн нийслэлээс гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Тээврийн цагдаагийн албанаас сар шинийн нэгэн буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-ний өдрийн зам тээврийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

Баярын өдрүүдэд шалган нэвтрүүлэх долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6,575 тээврийн хэрэгсэлтэй 17,390 иргэн орж, 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн нийслэлээс гарчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлж ажиллажээ. Тус хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг анхаарууллаа.

Сар шинийн өдрүүдэд ажиллах амбулаторийн хуваарь
Сар шинийн өдрүүдэд ажиллах амбулаторийн хуваарь
 
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.