Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧ ОХИНЫ ЭЭЖ: Охинд минь татаж байсан тамхины ишээ идүүлж тамласан байна лээ, одоо ч сүрдүүлсээр байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 56 секунд

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болоод байгаа ч харамсалтай нь манай ГХЯ-ныхан ямар ч мэдээлэлгүй сууна. Бүр "Өнөөдөр л хэвлэлээс мэдлээ" гэх хариултыг ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч н.Алтантуяа өгсөн байдаг.

Харин уг хэргийн тухайд хохирогч охин "Намайг зодсон охид одоо ч хичээлдээ явж байгаа. Сүүлдээ би ямар нэг буруу зүйл хийсэн юм болов уу гэх сэтгэгдэл хүртэл төрж байна" гэсэн бол хохирогч охины ээж "Охиныг минь зургаан цагийн турш зодож, хүчирхийлсэн. Бид охиноо алга болсон гэх дуудлагыг цагдаад өгснөөс хойш хоёр хоногийн дараа шөнө "Охиныг чинь олсон. Ингээд зодсон байна. Ийм хэрэг болсон байна" гэсэн мессеж ирсэн.

Гол нь охиноо алга болсон хоёр хоногийн хугацаанд тэдгээр хүүхдүүдийн гэрт очиход "Юу гэж охин чинь энд байдаг юм" гээд байсан. Гэтэл байсан байна лээ. Охиноо олоод амны хаалтыг нь авахад хацар нь хавдчихсан, танихын аргагүй болсон байсан. Гэртээ ирээд биеийг нь харахад аймшигтай тамласан байсан. Тамхи татаж байсан ишээ идүүлж, архи албаар уулгаж, зодсон. Охин минь шоконд орчихсон учраас юу ч хэлээгүй. Ямар нэгэн зүйл хэлбэл ална гэж тэр охидууд сүрдүүлсэн байсан.

Цагдаа нар авч хэлэлцэхгүй байсан. Танай охин мэдээлэл өгөхгүй бол хэрэг үүсэхгүй гэх мэтчилэн харилцсан. Би охиноо юу болсон талаар ярихыг ятгаж, хамгаалалтад авна гэж гуйж байж хэлүүлсэн.

Тухайн хүчирхийлсэн охидууд 14-16 насныхан. Бичлэг нийтэд тавигдснаас хойш сургуулийнх нь бүх хүүхдүүд миний охиныг ялгаварлах болж, охин минь сэтгэл санааны гүн хямралд орсон. Одоо ч тэд миний охиныг сүрдүүлсэн хэвээр л байна. Маш их гомдолтой байна" гэжээ.

Тэгвэл охиныг зодож, тамласан 4 охины хоёрынх нь хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд хоёр нь насанд хүрээгүй тул хуулийн хариуцлагагүй хүлээлгэхгүй гэж MBC телевиз мэдээлжээ.

ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүний нэгээр Д.Зүмбэрэллхамыг томиллоо
ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүний нэгээр Д.Зүмбэрэллхамыг томиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.