Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чинзориг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Серби Улсын нийслэл Белград хотноо сонирхогчийн боксын ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд манай улсын тамирчин Б.Чинзориг ялагдалгүй явна.

Тэмцээн энэ сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн тэмцээний шагналын сан 2.6 сая ам.доллар аж.

Тодруулбал, алтан медалийг 100 мянга, мөнгөн медалийг 50 мянга, хүрэл медалийг 25 мянган ам.доллар дагалдах юм байна.

ОУХМ Б.Чинзоригийн хувьд Мeксикийн тамирчинг Марког 5:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Тэрбээр өнөөдөр 2021 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдахаар таарсан байна.

Мөн өнөөдөр орой ОУХМ Г.Ган-Эрдэнэ 48 кг-д Беларусийн боксчин Яахени Кармилчуктай тулалдах бөгөөд ялбал медалийн төлөө өрсөлдөх юм.

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.