
Боксын “Странджа 2026” 77 дахь удаагийн олон улсын тэмцээнд манай улсын боксчид оролцож байгаа. Өнөөдөр эрэгтэй тамирчдаас Х.Билгүүнсайхан, Б.Буяндалай, А.Баттулга нар хүрэл медалийн төлөө тулалдана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Буяндалай Дэлхийн аваргын хүрэл медальт Радослав Росеновтой тулалдана. Дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Х.Баттулга 50 кг-ын жинд Украйны тамирчинтай, 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Казакстаны тамирчинтай хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж байгаа М.Намуун өчигдөр Узбекстаны тамирчинг шүүгчдийн саналаар ялж хүрэл медалийн болзлыг биелүүлээд байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!