Энэ сарын 5-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордонд Монголын боксын холбооны бага хурал болсон. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Хурлын дараа зарим нөхөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New work" ресторанд цугласан бөгөөд энэ үеэр маргаан дэгдэж, боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулжээ. Энэ тухайгаа өөрөө цагдаагийн байгууллагад "Би бусдад зодуулчихлаа" хэмээн дуудлага өгсөн байна. Түүнийг боскчин И, М нар зодсон гэх мэдээлэл байна.
Хэдийгээр тэрбээр өнөөдөр зарим хэвлэлд "Би зодуулаагүй. Би тус хуралд очоогүй" гэсэн мэдээлэл өгсөн ч зодуулсан гэх дуудлагыг өчигдөр өөрөө цагдаагийн байгууллагад өгснийг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн тэрбээр өчигдөр хуралдаанд оролцож буй бичлэгээ цахим хуудаснаа оруулсан байсан билээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.