Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Улаанбаатар-Сөүл чиглэлийн 11 дүгээр сарын 2-ны нислэгээр зорчигч тээвэрлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

МИАТ компани үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ

Улаанбаатар-Сөүл чиглэлийн 11 дүгээр сарын 2-ны өдрийн нислэгийг цуцлах талаар МИАТ ХК мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид19 халдварын тохиолдол олон батлагдаж, байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу 11 дүгээр сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Харин Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчидод өөрчлөлт ороогүй аж.

Г.Даваабаатар: Барьцалдуулагчийн 14-17 хоногийн нөөц бий, шахмал түлш ТАСАЛДАХГҮЙ
Г.Даваабаатар: Барьцалдуулагчийн 14-17 хоногийн нөөц бий, шахмал түлш ТАСАЛДАХГҮЙ
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.