Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цагт хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо, үерийн аюулын талаар тус улсын цаг уурын байгууллага анхааруулсаар байна. Иймд МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр /2026.08.11/ болон маргаашийн дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдлээ.

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

OM509 аяллын дугаартай Улаанбаатар-Нарита чилэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 10:55 цагт Наритад бууна.

OM510 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 11:55 цагаас хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.

OM303 аяллын дугаартай Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг 17:30 цагаас Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 21:40 цагт Инчеонд бууна.

OM304 аяллын дугаартай Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 22:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу.

Бүртгэлгүй эм бэлдмэл оруулах, сурталчлах, худалдаалахад хяналт тавьж ажиллах үүрэг өгчээ
Бүртгэлгүй эм бэлдмэл оруулах, сурталчлах, худалдаалахад хяналт тавьж ажиллах үүрэг өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 22 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 22 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.