Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Даваабаатар: Барьцалдуулагчийн 14-17 хоногийн нөөц бий, шахмал түлш ТАСАЛДАХГҮЙ

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 30 секунд

Коронавирусийн халдвар БНХАУ-ын Эрээн хотод гарч, улмаар хилээ хаасан. Ингэснээр манай улс зарим бараа бүтээгдэхүүний хомстолд ороод буй. Тодруулбал, нарийн ногоо, эм эмийн хэрэгсэл ховордсон сурвалжилгыг бид өмнө нь хүргэсэн. Мөн шахмал түлшний барьцалдуулагч хомстож, улмаар шахмал түлшний үйлдвэрлэл буурч, үнэ өсөх юм биш гэсэн хардлага олон нийтийн дунд үүсээд байна. Тиймээс энэ талаар "Таван Толгой түлш" ХХК-ий Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Г.Даваабаатартай уулзаж ярилцлаа.

"Хүйтэн сэрүүний улирал эхэллээ. Шахмал түлшний нөөц хэр байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хорооллын бүсэд 512 борлуулалтын цэг ажиллаж байна. Энэ өвөл 600 болгоно гэсэн зорилт тавин ажиллаж байна. Дүүрэг дүүргээр нь авч үзвэл, БГД, БЗД 138, СХД 175, ХУД 47, СБД 43, ЧД 85 борлуулалтын цэг тус тус ажиллаж байна. Борлуулалтын цэгүүдэд өнөөдрийн байдлаар 2100 орчим тонны нөөц байна. Энэ нь юу вэ гэхээр, борлуулалтын цэгүүд урьдчилж мөнгөө өгөөд тушаах газраа зарагдаагүй үлдсэн гэсэн үг. Энэ тоо нь бол өдөр өдрөөр цаг цагаар хэлбэлзэж байдаг тоо. Нийлүүлэлт хэвийн байна. Нийлүүлэлтийг өглөө болгон 512 захиалагчийн дагуу дотоод хэргийн 175 машинаар нийлүүлээд явж байгаа.

-Шахмал түлшний үйлдвэрлэл хэвийн явагдаж байна уу?

-Үйлдвэрлэл бол хэвийн явж байна. Баруун бүсийн үйлдвэр 11 шугам ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэрт дөрвөн шугам ажиллаж байна. Хоногтоо дунджаар 2000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна.

-Шахмал түлш үйлдвэрлэхэд барьцалдуулагч хамгийн чухал үүрэгтэй байдаг. БНХАУ хилээ хааснаас хойш барьцалдуулагч хил дээр гацсан мэдээлэл байгаа. Барьцалдуулагчаас шалтгаалан үйлдвэрлэл зогсох уу, буурах уу?

-Үйлдвэрлэлийн горимд ямар нэгэн доголдол гараагүй. Өнөөдрийн байдлаар "Тавнтолгой түлш" ХХК-д барьцалдуулагч бүтээгдэхүүний нөөц 1457 тонн байна. Энэ нь өдөртөө 90-100 тонн хэрэглэдэг гэж үзвэл 14-17 хоногийн нөөц байна. Мөн Замын-Үүдээс 8 вагон барьцалдуулагч бүтээгдэхүүн наашаа ачигдсан байгаа. Нэг вагон нь 50-55 тонн орчим гэсэн үг. Дээрээс нь дотоодын аж ахуй нэгжүүд барьцалдуулагч бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 2 компани өдөртөө 20 тонн бүтээгдэхүүн нийлүүлээд явж байгаа. Тэгэхээр үйлдвэрийн горим үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол байхгүй.

-Дотооддоо барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа гэлээ. Тэгэхээр цаашдаа ч дотоодоосоо нөөцөө бүрэн бүрдүүлчихэж болдоггүй юм уу?

-Ер нь манай компани 2021 оныг эх оронч худалдан авалтын жил болон зарлаад, дотоодын үйлдвэрлэл, компаниудаасаа бүтээгдэхүүн худалдаж авах болсон. Тендер зарлаад долоон компани оролцсоноос 4 компани шалгарч, одоогийн байдлаар хоёр компани нь бүтээгдэхүүн нийлүүлээд явж байна. Үлдсэн хоёр нь туршилтын шатанд явж байна.

-Нүүрснээс ялгаатай нь шахмал түлшний 95 хувь нь нүүрс 2.5 хувь нь барьцалдуулагч байдаг гэсэн. Яг ямар нэр төрлийн барьцалдуулагч ашиглаж байна?

-Байгалийн гаралтай барьцалдуулагч бүтээгдэхүүн л ашигладаг. Цардуул, эрдэнэшишийн гурил, далайн замаг ордог. Үлдсэн нь угааж баяжуулсан нүүрс. Мөн нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу медлин гэдэг зүйл ашигладаг. Медлингийн нөөц өнөөдрийн байдлаар бас 179876 тонн байна. Медлиний нөөцийг бүрдүүлэх ажлыг Таван толгой түлш компани өөрсдийн машин болон хувь гэрээт жолооч нараар Өмнөговь аймгаас нааш нь татуулдаг.

-Уучлаарай ахиад яг баттай нэг зүйл тодруулъя. Хэдий хил гааль хаасан ч дотооддоо үйлдвэрлэж байгаа болохоор барьцалдуулагчаас болж шахмал түлшний үйлдвэрлэл зогсохгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Ер нь аль болох л зогсоохгүй. Зогсоовол эргээд гал алдах эрсдэлтэй шүү дээ. Тиймээс аль болох зогсоохгүй байх талаар ажиллаж байна. Хэдий ингээд дотоодоосоо барьцалдуулагч авч байгаа хэдий ч дотоодын компаниуд Таван толгой ХХК компаний хэрэгцээ шаардлагыг хангахуйц хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байна. Тэгэхээр үлдэгдэл бүтээгдэхүүнээ урдаас татан авахаас өөр аргагүй болж байгаа. БНХАУ-ын Жининь хотоос бүтээгдэхүүнээ авдаг.

-Шахмал түлшний үнэ нэмэгдэнэ гэдэг яриа иргэдийн дунд яригдаж байна. Ер нь үнэ нэмэгдэх үү?

-Үнийн хувьд 2022.04.01 хүртэл өөрчлөлт орохгүй. Учир Засгийн газраас тогтоол гаргаад сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь буюу 1875 төгрөгөөр худалдаалахаар тогтоосон. Тэгэхээр үнэ нь бол өөрчлөгдөхгүй хэвийн явна гэсэн үг.

-Барьцалдуулагчийг гурилаар орлуулдаг гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ мэдээлэл үнэн үү?

-Ерөнхийдөө өнгөрсөн жилүүдэд дотооддоо юугаар хийж болох уу? гэдэг туршилтууд хийж, маш олон төрлөөр хийж үзсэн. Гурил тэр тусмаа хоёрдугаар гурил нь 57 хувийн цардуултай байдаг. Туршиж л үзсэн. Хэдийгээр БНХАУ хилээ хаасан ч гэсэн бид аль болох л түлшнийхээ үйдвэрлэлийг зогсоохгүйн тулд ажиллаж байна.

Замын-Үүдээр биш юмаа гэхэд өөр хаагуур оруулж ирж болох вэ гэдэг боломж бололцоог судлаад явж байна. Шахмал түлшний үйлдвэрлэлийн горимд ямар нэгэн доголдол өнөөдрийн байдлаар үүсээгүй цаашдаа ч үүсэхгүй байх.

Ярилцсанд баярлалаа.

Маргааш Улаанбаатарт 4-6 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 4-6 хэм дулаан
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.