МИАТ ТӨХК “БОИНГ“ компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

АНУ-ын “Боинг” компанийн Хойд Ази дахь арилжааны нисэх онгоцны борлуулалт, маркетингийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Жэф Эдвардс тэргүүтэй төлөөлөгчдийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хүлээн авч уулзав. Уулзалтад Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-ийн удирдлагууд, “Боинг” компанийн Хойд Азийг хариуцсан удирдлагууд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс агаарын тээврийн салбарыг эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэн хөгжүүлж байгааг онцлон дурдаж, Ази, Европыг холбосон газарзүйн давуу байршлыг түшиглэн бүс нутгийн агаарын тээврийн зангилаа төв болох зорилт тавин үе шаттай хэрэгжүүлж буйг танилцууллаа. Мөн Монголын агаарын тээврийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцаж, “МИАТ” ТӨХК болон “Боинг” компанийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлөг худалдан авах санхүүжилтийн таатай нөхцөл, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

МИАТ ТӨХК-ийн хувьд 1992 оноос “Боинг” компанийн агаарын хөлгийг ашиглаж ирсэн. Өнөөдөр тус компанийн үйлдвэрлэсэн агаарын хөлгүүдээр олон улсын нислэг үйлдэж, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байна. Уулзалтын хүрээнд хоёр тал агаарын хөлгийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн нөхцөлийн талаар санал солилцож, ЗТЯ-ны зүгээс МИАТ ТӨХК-ийн олон улсын болон бүс нутгийн нислэгийн сүлжээнд хамгийн сайн тохирох “Боинг” компанийн дараагийн загваруудаас сонгох, ингэхдээ үйл ажиллагааны зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй байх шаардлагын дагуу шатахуун бага зарцуулдаг техникийн өндөр үзүүлэлттэй хөлгүүдээс авах сонирхолтой байгаагаа онцоллоо. Агаарын хөлгийн зах зээлийн үнэ, төлбөрийг уян хатан байдлаар шийдэх, санхүүжилтийн бүтцийг харилцан ашигтайгаар ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Б.Дашпүрэв: Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно
Б.Дашпүрэв: Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно
 
С.Амарсайхан: Дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхаар зохион байгуулалт хий
С.Амарсайхан: Дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхаар зохион байгуулалт хий
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!