Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“4 тэрбум төгрөг нэхэхэд нь өгөөгүйн төлөө жагсаал хийж байгаа нь гадны захиалгаар хийж буй үйлдэл“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

No description available.УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан төв талбайд УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардаж суулт хийж буй. Ингэхдээ "Сангийн сайд Б.Жавхлан дуучин С.Жавхланг Засгийн газраас 4 тэрбум төгрөг нэхсэн. Улмаар өгөхгүй бол жагсаал цуглаан хийнэ" хэмээн ярьж байсан талаар хэвлэлд өгсөн яриандаа дурдсан.

Уг асуудалд Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар манай сайтад өгсөн тодруулгадаа "Бид Оюу Толгойн хэлэлцээрт дотооддоо нэгдмэл байр суурьтай, Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийг наашлуулах, олон түмэнд хүртээмжтэй болгох чиглэлээр зүрх сэтгэл нэгдмээр байгаа юм. Хэлэлцээрийн эгзэгтэй үед Засгийн газраасаа дөрвөн тэрбум төгрөг өг, тоглолт хийнэ, Засгийн газар огцор гэж байгаа нь яавч эх оронч асуудал биш.

Сангийн сайдаасаа дөрвөн тэрбум төгрөг нэхэж, үгүй бол огцруулах жагсаал цуглаан хийнэ гэдэг бол гадны байгууллага, аль эсвэл хүмүүсийн захиалгаар хийж буй үйлдэл. Үгүйдээ, Ганбаатар гишүүн шиг талбай дээр хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя, сөрөг нэхэмжлэл гаргая гээд сууж байгаа суулт байсан бол бид ойлгоно. Ямар ч шалтгаангүй, дөрвөн тэрбум төгрөг өгөөгүйн төлөө Засгийн газар, УИХ тар хэмээн шаардаж байгаа нь эх оронч үйлдэл биш гэж бодож байна" гэжээ.

Social pop: Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар нарын ээлжит маргаан буюу Ч.Хүрэлбаатар “Ирээдүй өв сан”-гийн мөнгийг идсэн эсэх
Social pop: Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар нарын ээлжит маргаан буюу Ч.Хүрэлбаатар “Ирээдүй өв сан”-гийн мөнгийг идсэн эсэх
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.