АН-ын бүлгээс хөөгдөөд буй гишүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Туваан нарыг хөөснөө мэдэгдсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ард иргэд нөхөн сонгуулийн ирцээр эрх баригчдад "үгүй" гэдгээ хэлж байна. Ардчилал гэдэг бол ганц үгээр илэрхийлвэл оролцоо гэдэг үг байх гэж ойлгодог. Ард иргэд оролцоогоороо "үгүй" гэж хэлсэн сонгуулийн дүн гарлаа. Сүүлийн үед сонгуулийн дүнг харвал тохируулгатай сонгууль, тохируулгатай ардчилал болж байна. Нэр дэвших эсрэг намынхаа хүнийг захиална, ямар техникээр ажиллах вэ гээд бүх зүйл нь тохируулгатай боллоо.
Мөн сонгуулийн дүн будилаантай. Ард иргэд ирцээрээ бойкот хийж байхад сонгууль болж өнгөрч байна.
Хоёрдугаарт, Намын дотоод асуудал байна. АН-ынхан нэгнээ хөөж тууж байна. Ядаж байхад нөгөө хөөж байгаа хүмүүст нь эрхзүйн намын дүрмийн чадвар чадавх байхгүй. Бид энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Сүхбаатараас сонгогдсон гишүүн Ж.Батсуурийг хөөлөө гэж иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү гэх хүмүүс мэдээлэл хийж байна." гэлээ.