Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Реппер Lil Thug E-гийн эмчилгээнд 10 сая төгрөг хандивлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

"Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа. Энэхүү өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.

Түүний эмчилгээний төлбөрт эхний байдлаар нийт 650.000.000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Тэгвэл уг хандивын аянд Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозуна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдэж, 10 сая төгрөг хандивлажээ. Мөн Сансар супермаркетын хамт олон 10 сая төгрөг хандивласан байна.

Lil Thug E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК - 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/

ҮХЦ: Шүүхийн тухай хуулийг гацаанаас гаргаж, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ
ҮХЦ: Шүүхийн тухай хуулийг гацаанаас гаргаж, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.