Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ: Шүүхийн тухай хуулийг гацаанаас гаргаж, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан, шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн. Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдөр хэлэлцэж, Шүүхийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр Шүүхийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын шийдвэр хүчингүй болж, шүүхийн тухай хууль хэрэгжих боломжтой болж байна.

Гэвч Цэцийн Их суудал УИХ-ын тогтоолыг дахин хэлэлцэж байж, эцсийн шийдвэрээ гаргах тухай Үндсэн хууль, Цэцийн процессын хуулийн заалтууд зөрчигдсөн гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлжээ.

Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харъяалалд шилжүүллээ
Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харъяалалд шилжүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд