Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулагдлаа. Энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх “Сэлэнгэ-2021” сургууль нь “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдах юм.

Тус сургуульд Монгол-Оросын хамтарсан 1600 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн нисэх баг 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын 8 нэгж нисдэг тэрэг оролцож байгаа юм. Нисэх бүрэлдэхүүн хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа аж.

2008 оноос “Дархан”, 2010 оноос “Сэлэнгэ” нэрээр зохион байгуулагдах болсон тус сургууль нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлдэг.

“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай ойлголцож чадаагүй учир эрүүл мэндээрээ хохирсон сонсголгүй иргэд олон“
“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай ойлголцож чадаагүй учир эрүүл мэндээрээ хохирсон сонсголгүй иргэд олон“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.