Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Даваачимэг: ДАШТ-д оролцох чөлөөт бөхийн бүх тамирчид зардлаа хайсаар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 23 секунд

Биеийн тамир, спортын Улсын хорооноос бүх холбооддоо нэг жилд болох тэмцээн уралдааны хуваарийг гаргаж төсөв мөнгийг олгодог. Гэтэл Чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох тамирчдынхаа зардлыг цогцоор нь шийдээгүйгээс болж тамирчид нь тэмцээнд оролцож чадахгүй болох ч магадлалтай болоод байна. Тэмцээнд оролцохоор хандив цуглуулж буй тамирчдын төлөөлөл болох шигшээ багийн тамирчин Э.Даваачимэгээс нөхцөл байдлыг тодрууллаа.

-Сайн байна уу? Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох гээд зав зай муу байх шиг байна. Таны хувьд ДАШТ-ий бэлтгэл сургуулилт хэр байна вэ?

-Бэлтгэл сургуулилт маш сайн байна. Есдүгээр сарын 05-нд манай сорил болсон. Тэр сорилд түрүүлэхийн тулд зунжин бэлтгэл хийсэн. Бэлтгэл сайн байна.

-ДАШТ-д оролцох зардлаа тамирчид хувиасаа гаргах болсон гэж дуулсан. Нэг тамирчинд хэдэн төгрөгний зардал шаардагдаж байна вэ?

-Нэг тамирчинд 11 сая орчим төгрөг шаардагдаж байна. Чөлөөт бөхийн холбооноос хоёр талын зардлыг л даахаар болсон. Бид нар хувиасаа таван сая орчим төгрөгийг хувиасаа гаргах шаардлагатай болсон.

-Таны хувьд хэдэн төгрөг одоогоор дутуу байна?

-Би Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн. Манай сум хандив өөрнүүлээд надад хоёр сая төгрөг цугларсан байна. Дөнгөж сая чамтай уулзхахаас тавхан минутын өмнө үлдсэн гурван сая төгрөгөө олчихлоо. Амжиж олсондоо баяртай байна. Сэтгэл амар тайван бэлтгэлээ хийхээр болж байна даа.

-Улс орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдын зардлыг тухайн холбоо гаргах ёстой. Яагаад тамирчдаараа гаргуулах болсон бэ? гэдэг дээр танай холбооноос ямар тайлбар өгсөн бэ?

-Жил болгон л холбоо зардлыг даадаг байсан. Цар тахал болон олимпын дараа мөнгөгүй болсон гэсэн тайлбарыг өгсөн.

-Танаас өөр зардал мөнгөний асуудалтай байгаа хэр олон тамирчин байна вэ?

-Чөлөөт бөхийн бүх тамирчид зардал хайгаад явж байна. Нутгаасаа дэмжлэг хүсэх, компаниас асуух гээд гүйцгээж байна.

-Зардлаа байршуулж чадахгүй бол ДАШТ-д орохгүй болох магадлалтай гэсэн үг үү?

-Магадлалтай. Өнөөдөр 2,700,000 төгрөг дэлхийн холбооруу шилжүүлсэн байх ёстой. Тэгж байж баталгаажуулах ёстой гэсэн. Цаг давчуу бүгд сандраад мөнгө хайгаад явж байна.

-Урд нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Өмнө нь хоёр удаа дэлхийн аваргад оролцож байхад ийм тохиолдол гарч байгаагүй. Хувиасаа нэг ч төгрөг гаргаж байгаагүй.

-Энэ жилийн дэлхийн аваргад ямар амжилт гаргана гэж бодож байна вэ?

-Аварга авна л гэж бодож байна. Одоо миний цаг ирсэн хэмээн бодож өөртөө итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Жавхлан: Төрийн байгууллагуудын унаа, машинд төсөвлөх зардлыг тавихгүй байхаар төлөвлөж байна
Б.Жавхлан: Төрийн байгууллагуудын унаа, машинд төсөвлөх зардлыг тавихгүй байхаар төлөвлөж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.