Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн аварга Т.Тулга: Монголын чөлөөт бөх холбооны ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийлээ.

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга Т.Тулга "Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Дэлхийн бөхийн календарь гэж байдаг. Гэтэл манай холбоо тэр төлөвлөгөөтэй дандаа зөрж тэмцээнээ зохион байгуулдаг. Тамирчид тэмцээн уралдааны зардал мөнгийг байнга хувиасаа гаргаж байна. Бид байнга өөрсдөөсөө гаргаж чадахгүй шүү дээ. Зөвхөн нэг тэмцээнд ороход л доод тал 5-6 сая төгрөг зарцуулдаг.

Гэтэл энэ асуудалд холбоо анхаарч өгдөггүй. Зардал мөнгө, санхүүжилтийн асуудлаас болж тэмцээндээ орж чадахгүй нөхцөл байдалд байна. Олон улсаас амжилт гаргалаа гэхэд Чөлөөт бөхийн холбооноос өрөндөө суутгаад авчихдаг. Энэ асуудлыг асуухаар нэг нэг рүүгээ чихээд алга болчихдог. Монголын чөлөөт бөхийн холбооны ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна" гэлээ.

ШУУД: Төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: Төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийж байна
 
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.