Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Төрийн байгууллагуудын унаа, машинд төсөвлөх зардлыг тавихгүй байхаар төлөвлөж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд 2022 оны төсвийн тухай хууль, түүний дагалдах хуулийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газарт танилцуулжээ. Мөн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн аж.

Сангийн сайд Б.Жавхлан "Цар тахлын дараах эдийн засгийн тэлэлтийг эрчимжүүлэх бодлогыг барьж ажиллана. Ковидын нөхцөл байдал үргэлжлэх учраас эрүүл мэндийн салбарыг бид нэгдүгээрт тавьж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг нэгт тавьж байгаа. Бусад нийгмийн салбарын үндсэн хөрөнгө оруулалтад боломжийн хэрээр хэмнэлт хийнэ. Тэрхүү орон зайг дэд бүтэц рүү түлхүү оруулах зорилт тавьж байгаа. Ирэх жилд төрийн байгууллагуудын байшин, барилга, унаа, машинд төсөвлөх зардлыг тавихгүй байхаар төлөвлөж, ажиллаж байна. Өнөөдөр зөвхөн танилцуулга хийсэн. 10 дугаар сарын 1-нд Засгийн газар төсвийн бодлогоо эцэслээд УИХ-д өргөн барина" гэлээ.

Э.Цэндбаатар: Намайг уучлаарай, надад нэг боломж олгооч
Э.Цэндбаатар: Намайг уучлаарай, надад нэг боломж олгооч
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.