Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Д.Мөнх-Эрдэнэ: Надад ч бас Э.Цэндбаатарын насан дээр эрүүлжүүлэхэд орж байсан үе бий
Д.Мөнх-Эрдэнэ: Надад ч бас Э.Цэндбаатарын насан дээр эрүүлжүүлэхэд орж байсан үе бий
 
Осолдсон автобусны зорчигчид Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Осолдсон автобусны зорчигчид Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.