БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ МУГТ Э.Цэндбаатарыг байр, унаатай болгох хандивын аяныг эхлүүлж, өөрөө 50 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ингээд түүнтэй уулзаж ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
-Сайн байна уу? Монголыг Боксын холбоонд үүсээд байгаа асуудал буюу МУГТ Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх асуудалд та ямар байр суурь байна вэ?
-Э.Цэндбаатар хууль зөрчөөөгүй. Боксын холбооны дүрэм, журмыг ил гаргаж тавь. Х.Нямбаатар аа Монголд хууль хэрэгжихээ байсан, хуулиа хэрэгжүүлчихээд ардын хүүхдийг хөөгөөрэй. Ажлаа авсан даруйдаа ардын хүүхдийг хөөх эрх чамд байхгүй. Учир нь төрийн сайд, улсын их хурлын гишүүдийг ард түмэн хүндэлдэг. Монголд хууль хэрэгждэг юм уу ЖДҮ, 60 тэрбумын хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн юм уу. Хэдэн оффшорчид хуссан нь үнэн, ардын хүүхдүүд төрийн албанд шалгаруулаад ордоггүй, дандаа авлигачдын хүүхэд төрөөр дүүрсэн. Сүүлдээ авилгачдын хүүхдүүд ардын хүүхдүүдийг дээрэлхэж байна, тэдэнд хууль үйлчилдэггүй. Х.Нямбаатараа чи Э.Бадар-Ууганаас байрыг нь үндэсний олимпын хороонд авч өгөөд хууль хэрэгжүүлчих, дараа нь Э.Цэндбаатарыг хөө.
-Та ямар шалтгаанаар Э.Цэндбаатарыг өмөөрч байна вэ?
-Э.Цэндбаатар ганц нэг алдаж эндсэн. Гэхдээ дандаа дээрэлхүүлж дарамтлуулсан байна. Надад ч бас Э.Цэндбаатарын насан дээр эрүүлжүүлэхэд орж байсан үе бий. Алдсан алдаагаа ухамсарлаад маргаашдаа илүү хариуцлагатай байх хэрэгтэй, тэгж байж амжилт олдог. Өнөөдөр дэлхийн том тамирчдыг хар, алдаагүй тамирчин байхгүй. Э.Цэндбаатар өнөөдөр хүн алаагүй, тендэр, ЖДҮ аваагүй. Боксын холбооны нэр барьсан 14 хүн байгаа, цүнх барьсан, холбоогоо худалдсан хүмүүс байдаг гэж сонссон. Эхлээд Э.Бадар-Ууган "Ажнай" дээр боксын холбоог аваач гэж очсон, "Ажнай" чадлаараа дэмжсэн сүүлдээ тэднээс зай барьсан. Дараа нь “Эрдэнэ Сийлбэр”-ийн захирал Мөнхбаяр гэгч дээр холбоогоо тавьсан. Тэр нь ч бас мөнгөтэй, би мэднэ. Азаргыг хэдэн зуун саяаар нь авдаг. Э.Цэндбаатарт нэг байр авч өгч яагаад болохгүй гэж. Одоо Х.Нямбаатар авлаа, зарчмын хувьд Х.Нямбаатар боксын холбоог авсан ч өмнөх ажил нь түүнд хамааралгүй, өмнөх зодоон, алдаа оноо, амжилт хамаагүй. Х.Нямбаатар маргаашруугаа харах ёстой. Х.Нямбаатар чөлөөт бөхийн холбоог өг, бизнесмэнүүд бид нар авч явъя. Тэгээд бид нар Э.Цэндбаатарын зардлыг төлье, цалинжуулъя. Магадгүй Э.Цэндбаатар рингин дээр гараад ялагдсан ч бид дэмжээд явна. Спорт шударга байх ёстой. Х.Нямбаатараа улс төрөө хол очиж хий.