Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын зарим мужид “Айда“ хар салхины улмаас 45 хүний амь эрсдэж онц байдал зарлалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 14 секунд

АНУ-ын Луизана мужаас эхэлсэн "Айда" хар салхи хүрээгээ хурдацтайгаар тэлж, хэд хэдэн мужийг хамарч, ард иргэдэд их хэмжээний хохирлыг учруулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден энэ байгалийн гамшигт үзэгдэл цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотойг хэллээ. Өчигдөр оройны байдлаар хар салхины улмаас амиа алдагсдын тоо 45-д хүрээд байсан юм.

"Айда" хар салхины улмаас Нью Жерси муж хамгийн их хохирол амсаад байна. Тус мужид өмнө нь бүртгэгдэж байгаагүй их хур тунадас орж, мужийн хэмжээнд 23 хүн амиа алдсан. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үерт автсан гудамж, байшин усанд автсан бичлэгүүд, гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа мэдээллийг цаг тутамд шинэчлэн мэдээлсээр байна.

Нью Жерси болон Нью-Иоркийн хэмжээнд онц байдал зарлаж, үерийн улмаас зам дээр боогдсон машинтай иргэдийг аврах үйл ажиллагаа үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гамшигт нэрвэгдсэн мужуудад нэн даруй тусламж хүргэхээ мэдэгдсэн.

Тэрбээр "АНУ-ыг хамарсан хар салхи, ойн түймэр зэрэг гамшгууд уур амьсгалын өөрчлөлт биднийг юунд хүргэхийг анхаарууллаа. Энэ цаг үеийн хамгийн том сорилтууд бидэнд тулгарч байгаа ч хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Гамшгийн хохирлын дараа зам, гүүрийг шинэчлэх, эрчим хүчний сүлжээг засварлах, ус ариутгах татуургын системийг сайжруулах зэрэг дэд бүтцийн салбарт "түүхэн хөрөнгө оруулалт" хийх болно гэж мөн Жо Байден дурджээ.

Харин уур амьсгалын өөрчлөлт нь хар шуурганы давтамжид хэрхэн нөлөөлж байгаа нь одоогоор бүрэн тогтоогдоогүй ч далайн гадаргуун хэм нэмэгдсэнээр хар салхи дэгдэх хүчин зүйл болдог тухай цар уур судлаачид тайлбарлаж байна.

БНСУ-д “MU” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ
БНСУ-д “MU” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.