Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга албан тушаалаасаа огцрохоор боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга энэ сард намын даргын сунгаанд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн нь бүрэн эрхийн хугацаа нь дууссаны илрэл боллоо. Ноён Суга өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэг огцорсны дараа буюу ердөө жилийн өмнө уг албан тушаалд томилогдсон юм.

Ноён Сугагийн үнэлгээ түүхэн доод түвшинд хүртэл буурч байгаатай холбогдуулан энэхүү гэнэтийн мэдэгдэл гарлаа. Онц байдал тогтоосон хэвээр байгаа Япон Улс ковидын шинэ давалгаатай тэмцсээр байгаа юм.

Одоогийн байдлаар 1.5 сая гаруй вирусийн тохиолдол бүртгэгдсэн тус улсад вакцинжуулалт удаан явагдаж байгааг Ерөнхий сайд Сугатай холбон тайлбарлаж буй иргэд олон байгаа аж. Цар тахал улам хүндэрсэн ч энэ жил Олимпын наадмыг зохион байгуулах шийдвэр гаргасанд нь тус улсын иргэд түүнийг буруутгаж байна.

Нийслэлд 243 цэгээс 13500.6 кг аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгалд оруулжээ
Нийслэлд 243 цэгээс 13500.6 кг аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгалд оруулжээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй