Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“22 цагаас хойш ажиллаж буй үйлчилгээг зайлшгүй хаах шаардлагатай“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-наас эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийг өөрчлөлт орсон билээ. Тус захирамжаар ресторан, баар, биллъярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж 07:00-00:00 болгосон байдаг.

Тэгвэл дотоодод дельта хувилбарын тархалт нэмэгдэж, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбоотойгоор цагийн хязгаарлалтын талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Бизнесийн салбарын аж, ахуй нэгж байгууллагуудаа бодолцсоны үндсэн дээр цагийн хязгаарлалтыг 00 цаг хүртэл болгож өөрчлөх шийдвэрийг НОК, УОК-оос гаргасан. Гэхдээ энэ бол буруу шийдвэр. Учир нь 22 цагаас хойш архидалт нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна. Тиймээс 22 цагаас хойш ажиллаж буй үйлчилгээг зайлшгүй хаах шаардлагатай" гэлээ.

Дуучин Г.Эрдэнэбатыг Элчин сайдын зөвлөхөөр томилжээ
Дуучин Г.Эрдэнэбатыг Элчин сайдын зөвлөхөөр томилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд