Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-д хамрагдсан залуучуудад сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийн хүрээнд вакумжуулсан тэтгэлэгт багц сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг e-mongolia.mn цахим хуудас болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар наймдугаар сарын 16-22-ны хооронд бүртгэнэ.

Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн залуучуудад гэрчилгээ олгох бөгөөд ажил олгогч байгууллагуудаас ирсэн ажлын байранд бэлтгэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулна. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төсөл хөтөлбөрт бүрэн хамрагдсан залуучуудад нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгоно. Тодруулбал, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучуудад 500 мянган төгрөг, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучууд ажлын байранд дадлагажсан бол мөн 500 мянган төгрөгийн тэтгэлэг тус тус олгоно.

Хөтөлбөрт хамрагдах залуучуудад дараах үндсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнд:

  • Сүүлийн гурван сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй
  • 18-34 насны Монгол Улсын иргэн /Их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн байгууллагын суралцагч хамаарахгүй/ байна гэж заажээ.
Хавьтал болсон сурагчдаас зургаа дахь хоног дээр PCR шинжилгээ авахад төлбөр шаардахгүй
Хавьтал болсон сурагчдаас зургаа дахь хоног дээр PCR шинжилгээ авахад төлбөр шаардахгүй
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц