Коронавируст цар тахлын үед боловсролын салбарын үйл ажиллагаа хугацааг хугацаанд нь эхлүүлэхээр болоод буй. Ингэхдээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 5/9 зарчмаар хичээллэх сургалтын төлөвлөгөөг олон нийтэд танилцуулаад байна. Ингэхдээ сургууль, цэцэрлэг дээр халдвар батлагдсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд цахим хэлбэрээр хичээллэх юм. Хавьтал болсон сурагчдаас зургаа дахь хоног дээр PCR шинжилгээ авах бөгөөд тус шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.
Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг дээрээс халдвар гарснаас зургаан хоногийн дараа шинжилгээ өгөхөд эцэг эхээс ямар нэг байдлаар мөнгө гарахгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн хүүхдээс шинжилгээний сорьц авахдаа аль болох хүндрэл багатай аргуудыг сонгох зохицуулалт хийнэ гэдгийг ЭМЯ-аас мэдээлсэн юм.