Насанд хүрэгчдэд зориулсан “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн боловсрол”-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш бэлтгэх сургалт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотноо Техник технологийн политехник коллеж дээр сургалтын нээлтээ хийлээ.
Сургалтын зохион байгуулалтыг БЕГ-ын Насан туршийн бодлогын хэлтэс хариуцан ажиллаж, Боловсролын Яамны Насан туршийн суралцахуйн хэлтсийн дарга А.Халиунаа, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл нар нээж, сургалтын зорилго, мэдээлэл харилцаа технологийн хөгжлийн чиг хандлага, сургалтад хамрагдсаны ач холбогдол, сургагч багшийн хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус сургалтад 21 аймаг, нийслэлийн 9-н дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн 50 багш хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар 48 хүн буюу 96 хувийн ирцтэй эхэлж байна.
Сургалтаар насанд хүрэгчдэд мэдээлэл болон МХХТ-ийг оновчтой ашиглах, мэдээлэлтэй зөв ажиллах, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлаа хангах, хэрэгцээт үйлчилгээг цахимаар авах, тулгарсан асуудлаа МХХТ-оор шийдвэрлэх, цахим орчин, нийгмийн сүлжээнд ёс зүйтэй оролцоход шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургагч багшийг бэлтгэх юм.