Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханбогд сумын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, эрчимжүүлэх чиглэл өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү Алсын хараа 2050 Монгол Улсын хөгжлийн баримт бичиг, Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд Ханбогд сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч Оюу толгой компанийн 34 хувийн хувьцааг эзэмшигч буюу Засгийн газрыг төлөөлөгч компанийн хувьд Эрдэнэс Оюу Толгой ХХК-иас Оюу толгой уурхайн ажилтан, албан хаагчдыг Ханбогд хотод тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрахад зориулан орчин үеийн нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй, иргэндээ ээлтэй, амьдрах таатай нөхцөл бүрдсэн орон сууц бүхий хорооллыг бий болгох зорилгын дор төр, хувийн хэвшлийн түншлэл, оролцоог хэрэгжүүлж ажиллахаар компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгаад байна. Энэ хүрээнд бид төрөөс баримталж буй бодлогуудыг хэрэгжүүлж орон нутгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд цаашид Ханбогд суманд Оюу толгой төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй, бодит бүтээн байгуулалт, дэд бүтцийг сайжруулах зэрэгт анхаарал хандуулж хэрэгжилтэд хяналт тавина гэдгээ илэрхийлсэн юм.

“ Эрдэнэс Оюу Толгой“ ХХК  тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж 7000 орчим мод тариад байна
“ Эрдэнэс Оюу Толгой“ ХХК тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж 7000 орчим мод тариад байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.