Олимпын наадмаа дуусгаад эх орондоо очихоос татгалзсан Беларусийн тамирчин Японоос явжээ. 24 настай Кристина Тимановская лхагва гарагийн өглөө Австрийн нийслэл Вена руу ниссэн байна.
Польш улсаас түүнд хүмүүнлэгийн виз олгосон тул тэрбээр Варшав руу явахаар төлөвлөж байсан боловч эцсийн мөчид очих газраа өөрчилсөн талаар нисэх онгоцны буудлын ажилтан сэтгүүлчдэд хэлжээ.
Кристина BBC-д өгсөн ярилцлагадаа түүний хийсэн үйлдэл нь улс төрийн эсэргүүцэл биш бөгөөд "Би эх орондоо хайртай, эх орноосоо урваагүй. Энэ нь манай албан тушаалтнуудын олимпт гаргасан алдаанаас болсон юм" гэжээ.