Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн төрөлд манай бөх Х.Болортуяа Болгарын бөх, дэлхийн аварга Тайбе Юсеинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Түүнтэй барилдсан Болгарын Тайбе Мустафа Юсеин нь 30 настай, 2018 оны дэлхийн аварга юм. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга бөгөөд Европын наадмын хүрэл медальтай, энэ жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нарын нэг юм.
Харин Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 17.15 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.