Монгол Улсын гавьяат тамирчин, Э.Цэндбаатар олимпын наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангах тулаанд ОХУ-ын Альберт Ханбулатович Батыргазиевд 3:2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн.
Тоглолтын дараа МУГТ Э.Цэндбаатар, “Эхний раундад хожсон. Хоёрт ч бас. Гуравдугаар раундад жаахан идэвх алдчихлаа. Сайн тамирчин байна. Мэдээж олимпын дэвжээнд муу тамирчин байхгүй. Өөрийгөө бүрэн дайчилж тултал гаргалаа. Харамсаж байна. Ялахын тулд бүх хүчээ дайчиллаа. Үнэхээр болж өгсөнгүй. Уучлаарай. Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа” гэжээ.