Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 940 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 42464 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 828 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 104 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4956 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2833
- Хүндэвтэр-1452
- Хүнд-469
- Маш хүнд-124 хүн байна.
Энэ хугацаанд 1308 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 27242 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 142 болсон байна. Сүүлийн 24 цагт 118,500 хүн вакцинд хамрагджээ. Иймд манай улсын нийт хүн амын 1,756,434 хүн дархлаажуулалтанд хамрагдсан байна.