Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт ханджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн эрх үүрэгтэй байгууллага.

Авилгатай Тэмцэх Газраас 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр олон нийтэд хандан өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийн талаарх мэдээлэл өгөхдөө 2009-2018 онуудад Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж Биеийн тамир, спортын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар анх мэдээлсэн бөгөөд тэр цагаас хойш эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд допингтой холбоотой дээрх эрүүгийн хэргийг татаж хянан, нууцын зэрэглэлд оруулаагүй л бол, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгнө үү хэмээн МҮБХ-ноос хүсэлт гаргажээ.

Суэцийн сувагт нефть тээвэрлэж явсан хөлөг онгоцууд гацжээ
Суэцийн сувагт нефть тээвэрлэж явсан хөлөг онгоцууд гацжээ
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.