Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суэцийн сувагт нефть тээвэрлэж явсан хөлөг онгоцууд гацжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 53 секунд

Суэцийн сувгийн гүехэн усанд чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц хайргадан гацаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаасан нь нефтийн үнэд нөлөөлжээ. “Al Arabiya” телевизээр мэдээлснээр, дээрх үйл явдлын улмаас нефтийн үнэ 5 хувиар өссөн байна. Түгжрэлээс болж 15 сая торх түүхий нефть тээвэрлэж явсан доод тал нь 10 хөлөг онгоц Суэцийн сувагт гацсан аж.

Лхагва гаргийн орой гэхэд өмнөд талаас суваг руу орох хэсэгт 15 хөлөг онгоц, пүрэв гаргийн өглөө 10 гаруй хөлөг онгоц бөөгнөрөн зогсож, сувгаар дамжин өнгөрөх хөлөг онгоцуудын түгжрэл Энэтхэг хүртэл үргэлжилжээ. Суэцийн сувгийн гүехэн усанд хайргадсан чингэлэг тээвэрлэгчийг одоог хүртэл татаж гаргаж чадаагүй байгаа бөгөөд хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхэд гурван хоног шаардагдах төлөвтэй байгааг сувгийн захиргаа мэдэгджээ.

Мягмар гаргийн өглөө хүчтэй шороон шуурганы улмаас чингэлэг тээвэрлэгч хамгийн том хөлөг онгоцуудын нэг болох “Ever Given” гүехэн усанд хайргадаж, улмаар хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаажээ. Панам улсад бүртгэлтэй уг хөлөг онгоц 220 мянган тоннын усан түрцтэй, 400 метрийн урттай байна.

Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 12 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд нефть тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог. Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны 8 хувь нь дамжин өнгөрдөг бол жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрдөг байна.

Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох тухай саналыг хэлэлцэж байна
Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох тухай саналыг хэлэлцэж байна
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.