Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн шагналт, УГЗ яруу найрагч Б.Явуухулан өнөөдөр мэндэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд
Соёлын Гавьяат Зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Б.Явуухулан

Б.Явуухулан нь Завхан аймгийн Алдархаан суманд 1929 оны гуравдугаар сарын 15-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Мөнхөөгийн хамт Санхүүгийн техникум төгсөөд Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав гурвуул монгол гэрт таван жил гаруй амьдарч байжээ.

Санхүүгийн сургуулийн оюутан Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимирязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б.Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрбээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика" /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна.

Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1964 онд Монгол Улсын Төрийн шагнал, 1979 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртжээ. 

Залуучуудын үнэн, Улаанбаатарын мэдээ сонинд сурвалжлагч, хариуцлагатай эрхлэгч, МЗЭ-ийн хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан. ХХ зууны Монголын яруу найрагт иргэний уянгын шинэ чиглэл бий болгосон төлөөлөгч билээ.

"Мөнгөн хазаарын чимээ"

Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

Оюу толгойн ажилтны шинжилгээний хариу
Оюу толгойн ажилтны шинжилгээний хариу "эерэг" гарчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.