Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол наадам цогцолборт "Монголын богино зайн уралдаан уяачдын холбоо"-ноос хоёрдугаар сарын 22-ны өдөр морины богино зайн уралдаан зохион байгуулах үеэр 18-44 насны 1 эмэгтэй, 12 эрэгтэй нийт 13 насанд хүрэгч морь унаж уралджээ.

Уралдаанд азарга, их нас, соёолон гэсэн 3 насны морь уралдуулсан.

  • Азарганы уралдаанд 11 морь,
  • Их насны уралдаанд 8 морь,
  • Соёолон насанд 3 морь уралдаж нийт 22 морь уралдсан.

Унаачаар 18-44 насны 1 эмэгтэй, 12 эрэгтэй нийт 13 насанд хүрэгч уралджээ.

НОБГ: Шинийн нэгний өглөө нар харахаар хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг тул осол гарах, хүүхдүүд өртөж болзошгүй
НОБГ: Шинийн нэгний өглөө нар харахаар хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг тул осол гарах, хүүхдүүд өртөж болзошгүй
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.