Оюу толгой компанид сэжигтэй тохиолдол илэрсэн тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 13-нд өгсөн тайлбартаа,
“Оюу толгой компани дээр зөвхөн сэжигтэй тохиолдол гарсан. Энэ нь коронавирусийн батлагдсан тохиолдол биш гэдгийг хэлье. Тухайн иргэнд эмнэл зүйн зарим шинж тэмдэг илэрсэн буюу халуурсан гэх өгүүлэмжтэй байна. Тус иргэний PCR шинжилгээний хариу хараахан гараагүй. Шинжилгээний хариу гарсны дараа хариу арга хэмжээг авна” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр тэрбээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, тухайн иргэний PCR шинжилгээний хариу “эерэг” гарсан тул Улаанбаатар хотод шилжүүлэн тусгаарласан гэв. Түүнчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 20 гаруй хүнийг Ханбогд суманд тусгаарласан талаар мэдээлэл өглөө.