Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фукуок-Улаанбаатарын нислэгээр ирсэн 5-38 насны гурван хүнээс УЛААНБУРХАН өвчин илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол батлагдсантай холбогдуулан ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Илэрсэн гурван тохиолдлын тухайд:

-Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаад, лабораторийн шинжилгээгээр 18-ны өдөр батлагдсан. /Вьетнамд аялсан өгүүлэмжтэй, 38 настай/

-Хоёр дахь тохиолдлын шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-нд илэрч, 20-нд ХӨСҮТ-д ирж эмчлүүлж эхэлсэн. Шинжилгээ хариу эерэг гарсан. /Вьетнамд аялсан өгүүлэмжтэй, хоёрдугаарын 18-ны нислэгээр Улаанбаатарт ирсэн. Ойрын хавьтлын тоо онгоцонд хамт зорчсон 230 хүн байна/

-Гурав дахь тохиолдол өчигдөр /2025.02.20/ батлагдсан. /Малайз, Вьетнам, Тайландад аялсан өгүүлэмжтэй 11 настай хүүхэд. Хоёрдугаар сарын 8-ны "МИАТ"-ийн нислэгээр Улаанбаатарт ирсэн. Өчигдөр ХӨСҮТ-д хандаж өгсөн шинжилгээний хариу нь ЭЕРЭГ гарсан/ талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

“Найман шарга“ төвд ам.доллар 3480 төгрөгтэй тэнцэв
“Найман шарга“ төвд ам.доллар 3480 төгрөгтэй тэнцэв
 
“Эрдэнэс Монгол“ нэгдлийн 8 компанийн 16 менежерийн томилгоонд сардаа 112 сая төгрөг, жилдээ 1 тэрбум 344 саяыг зарцуулахаар байна
“Эрдэнэс Монгол“ нэгдлийн 8 компанийн 16 менежерийн томилгоонд сардаа 112 сая төгрөг, жилдээ 1 тэрбум 344 саяыг зарцуулахаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.