Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх талаар хамтын ажиллагааны санал солилцлоо. Тухайлбал, Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотын инженерийн дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороон дахь орлогод нийцсэн орон сууцны төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажил, "Ханын материал орон сууцжуулах" төслийн талаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд танилцуулж, мэдээлэл солилцов.

Нийслэлийн зүгээс Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн хөрөнгөөр гэр хорооллыг хөгжүүлэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд дэд төвүүдийг байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Дэд бүтэц, инженерийн хангамж, хүртээмж муутай гэр хорооллын бүсэд эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн Сэлбэ, Баянхошуу, Шархад, Толгойт дэд төвийг байгуулахад анхаарч ажиллаж буйг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо.

Мөн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн томоохон мега төслүүдийн талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

ТОДРУУЛГА: Сар шинийн баяраар ТАВАН ХОНОГ амрах санал гаргасан. Маргааш ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ
ТОДРУУЛГА: Сар шинийн баяраар ТАВАН ХОНОГ амрах санал гаргасан. Маргааш ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ
 
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!