Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх бол ардчиллаар төрсөн удирдагч. Том гүрний удирдагч ямар тэнэг байдгийн жишээ Д.Трамп

Огноо
Унших
1 минут 10 секунд

Э.Бат-Үүл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өмөөрч байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр, "Трамп, Путин, Ши Жиньпин нарын харийн их гүрний Ерөнхийлөгч нарыг дээдлэн шүтдэг дэбилүүдэд хэлэхэд, тэд бол аврага гүрний удирдагчийн эрх мэдэлд очсон болоод л том харагдаж байгаа хүмүүс. Харин жижиг гүрний удирдагч, тэр тусмаа манайх шиг аварга мангас шиг хоёр гүрний дунд ардчилсан улсын удирдагч байна гэдэг бол жинхэнэ хар ухааны бяр, дипломат овсгоо шаардсан хүнд ажил. Зеленскийн оронд Трамп байсан бол Украйн өдийд Путины босгоны шороо болсон байгаа. У.Хүрэлсүхийн хар ухааны дэргэд Путин, Ши Жиньпин нар бол том бүлэгтэйдээ аархсан дошны овгорууд л төдийхөн. Тэр хоёр ардчиллаас айдаг овгорууд. Харин У.Хүрэлсүх ардчиллаар төрсөн удирдагч юм шүү. Том гүрний удирдагч ямар тэнэг новш байж болдгийн жишээ бол Трамп" гэжээ.

Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална
Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална
 
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.