БНАСАУ-ын цэргийнхэн лхагва гаргийн өглөө галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийжээ.
Эрх баригч Хөдөлмөрийн намын харьяа тус сонинд мэдээлснээр, шинээр байгуулагдсан Хурдан пуужингийн анги /Rapid Missile Regiment/ пуужин харвах сургуулилтыг явуулжээ.
Энэхүү мэдээнд хавсаргасан гэрэл зургуудад пуужин төмөр зам дээрх галт тэрэгнээс утаа савсуулан хөөрч буйг харуулжээ. Харин ямар төрлийн пуужин харвасан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
“Rodong Sinmun” сонины мэдээлснээр, сургуулилт БНАСАУ-ын төв нутгийн уулархаг бүсэд болжээ. Мөн пуужин 800 км зайд буй Япон тэнгис дэх байд оновчтой тусжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун сургуулилтад оролцсон эсэх талаар сонины мэдээнд дурдаагүй байна.